etoim.mn
photos/3upf8bgpudvah2fud7oum4he3s_b.jpg

Чингис хаан нисэх буудалд өчигдөр орой 20.10 цагт Хонгконг-Улаанбаатарын онгоц газардсан. Энэ онгоцоор ирсэн зорчигчдын дунд хоёр хүн биеийн дундаж температураас илүү халуунтай байна гэсэн мэдээллийг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас эрүүл мэндийн шуурхай албанд өгчээ.

Мэдээллийн дагуу ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжлийн шуурхай баг “Чингис хаан” нисэх буудалд ирж ажиллажээ. Зорчигчдод нисэх буудлын тусгаарлах өрөөнд үзлэг хийсэн бөгөөд тэдэнд нарийвчилсан шинжилгээ хийхээр тусгаарлан ХӨСҮТ рүү авч явсан байна. Энэ хоёр хүн нь Тайваньд суралцаж байгаад ирсэн хоёр монгол оюутан юм байна.

Хүний халдварт өвчний үед голомттой улс орноос онгоцонд ирж буй зорчигчдоос асуумж авах, онгоцны багаас өвчний сэжигтэй зорчигчийн талаар урьдчилан мэдээлэл авч, онгоц газардсаны дараа термокамерийн хяналтаар илрүүлэх зэргээр хяналт тавин ХӨСҮТ, ЗӨСҮТ-д шууд мэдээлэн сэжиг бүхий зорчигч, түүний ойрын хавьтлыг тусгаарлан хил дээрх бүх байгууллага харилцан уялдаатай ажиллана хэмээн МХЕГ-аас мэдээлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх