etoim.mn
photos/Logo-1.png

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран Залилах  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Ятгах тусам нягтал" нөлөөллийн арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас Ятгах тусам нягтал нэртэй фейсбүүк пэйж хуудсыг нээн ажиллуулж эхэлжээ. Тус пэйж хуудсанд нэгдсэнээр иргэд мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нараас үнэгүй хууль зүйн зөвлөгөө авах бүрэн боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн иргэд та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлэн Ятгах тусам нягтал аянд нэгдэхийг уриалж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх