Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20200127_125631.jpg

УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцжээ. 

- УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн талаар 

- Энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн тойргийн хувиарлалтын асуудлаарх байр сууриа илэрхийлсэн талаар 

- Коронавирусийн өвчлөлийн асуудлаар иргэдийн санал бодлыг төр засагт уламжлах зэрэг асуудал багтаж байна. 

1-рт... УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр прокурор санал хүргүүлсэн. Талийгаачийн гэр бүлийнхнээс АН-д захидал ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хорооны Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих байр суурийг илэрхийлж байна. 

2-рт... Улаанбаатарт 28 мандат, орон нутагт 48 мандат байгаа бөгөөд хүн амын тал хувь нь байдаг нийслэлд байгаа мандатын багасгаж байгаад АН-ын зүгээс эсэргүүцэж байгаа юм. УИХ-ын сонгуулийн тойрогтой асуудлаар нийслэлийн мандатын тоог хасах гэж  байгаатай холбогдуулан АН УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Цөөн сонгогчтой, гурван мандаттай аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймаг руу шилжүүлэх замаар нийслэлийн мандатын тоог хөндөхгүй байх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. 

3-рт... Титэм вирустэй холбогдуулан Улаанбаатарын хэт төвлөрлийг саармагжуулах чиглэл рүү анхаарах хэрэгтэй. Орон нутгийн оюутнуудыг гэр гэр рүү нь явуулах, оюуны байруудыг ариутгах хэрэгтэй. Аритгалын бодис, маскийг эмийн сангуудаар бэлэн байлгах хэрэгтэй. Ахмадуудад энэ өвчин тусах магадлал өндөр байна. Тиймээс ахмадуудаа анхаарах, сувилах хэрэгтэй хэмээв.

АН-ын дарга С.Эрдэнэ: Шинэ коронавирусийн дэгдэлтээс урьдчилсан сэргийлэхээр хөл хорио тогтоож байна. Үүний зэрэгцээ ард нь авах арга хэмжээ дутмаг байна. Ариутгалын бодис, максаар хангах хэрэгтэй. Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг хаах хэрэгтэй. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[150.129.143.161]

2020-01-27 14:07:52

Юун хүний мууд уртай новшнууд вэ Ардын нам дотроо алалцаж л байг