etoim.mn
photos/554eda3749aa8327great.jpg

ХӨСҮТ-ийн лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой байдаг. Эдгээр 21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол хэмээн үзэж байгаа аж. Мөн Японоос коронавирусын халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмж захиалсан нь маргааш буюу нэгдүгээр сарын 28-нд ирэх гэнэ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бидэнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол оношлуур. Цоо шинэ вирус учраас дэлхий дахин бэлэн байгаагүй. Өндөр хөгжилтэй орнууд эхнээсээ оношлуур үйлдвэрлэсэн. Манай улс ирэх долоо хоногт Японоос коронавирусын халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмж хүлээж авахаар болсон. Төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана” хэмээсэн билээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх