Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/83455406_809208489506175_7999894536086093824_n.jpg

БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 80-д хүрч, халдвар авсан хүний тоо 2,7 мянга болсон талаар ТАСС мэдээллээ. 

Цаашид 2019-nCoV хүнээс хүнд халдварлах чадвар нь улам хурдацтай нэмэгдэж байгаа тул халдвар авсан хүний тоо өснө гэж Хятадын эрх баригчид мэдээллээ.

вирусийн шинэ төрлийн талаарх мэдээлэл бага, тиймээс мутацид орсноос үүдэх эрсдлүүдийг урьдчилан таамаглахад хэцүү гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн Үндэсний комиссын тэргүүн Ма Цзяовей хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Түүний өгүүлснээр, вирусийн далд үе нь нэгээс 14 хоног бөгөөд далд үедээ хүмүүс нөгөөдөө халдварлуулах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл шинж тэмдэг илрээгүй хүмүүс ч өвчин тээгч байх магадлал өндөр аж. Энэ тохиолдолд тархалтыг хязгаарлахад хүндрэлтэй гэж тэрбээр онцолжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх