Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ublife_1528155289-1.png

НЭМЭЛТ

Дэлхий нийтийг цочроогоод байгаа Коронавиурсын голомтын бүс болсон БНХАУ-ын Ухань хотод амьдардаг Монгол оюутныг яаралтай эх оронд нь авчрах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан хэмээн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдлээ.

Мөн өнөөдрийн байдлаар Ухань хотод нийт 31 оюутан байгаа ч халдварын голомт учраас  Хятад улс Ухань дахь хөдөлгөөнийг хориглосон байгаа нь асуудлыг аль болох нааштай талаас нь шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана хэмээн мэдэгдсэн юм.

14:45                                         Улсын хэмжээнд их, дээд сургууль, МСҮТ-ийг 2020.03.02 хүртэл амраахаар боллоо

Засгийн газар яг одоо /2020.1.26/ хуралдаж тус хуралдаанаар коронавирусаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авах тухай хэлэлцэж байгаа талаар бид мэдээллэсэн

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар их, дээд сургууль, МСҮТ-үүдийг 2020.03.02 хүртэл хаах шийдвэр гаргалаа.

ТУс шийдвэртэй холбогдуулан сургалтын байгууллагуудыг 2020 оны 3, 4, 5-р сарын хагас сайн өдөр бүр хичээллүүлэх арга хэмжээ авахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт тус тус даалгахаар хэлэлцэж байна. 

Эргэн сануулахад өнгөрөгч баасан гарагт болосн Засгийн газрын хуралдаанаар орон даяар ЕБС, цэцэрлэгүүдийг 2020.03.02 хүртэл хаах шийдвэр гаргасан билээ.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх