Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/049db666dcb37a3b531118d47c4ce9cb.jpg

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргаж энэхүү саналыг Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар ярилцлаа. 

Улмаар ирэх долоо хоногийн даваа гаригаас буюу хоёрдугаар сарын 27-ноос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэрийг Улсын онцгой комисоос  гаргалаа. 

Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдлийг бууруулах үүднээс УОК дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулиуд өмчийн хэлбэр үл харгалзан мөрдөх юм байна. Харин  МСҮТ, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоохгүй, хэвийн үргэлжлэх юм.

ЭМЯ-наас:

1- Сургууль цэцэрлэгийг 3-р сарын 2-ныг хүртэл хаах 2- Эм тариа бусад нөөц бүрдүүлэх төсвийг шийдвэрлүүлэх 3- Урд хөрштэй хиллэдэг хилийн боомтуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах тухай саналыг Улсын онцгой комисст орууулжээ. Хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад хөрш орондоо мэдэгдэж, шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тийм учраас хилээр нэвтрэх явган иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ" гэж Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл мэдээллээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх