etoim.mn
photos/7d1b1b3626af8f28875303e239ef6f78f0370578.jpg

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Зүрх судасны үндэсний төвийн (ЗСҮТ) барилгын зураг төслийн ажлыг Люксембургийн Их Гүнт улсын 1,5 сая еврогийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэн ажиллаж байна.  Тус зураг төслийн ажлыг Люксембургийн Их Гүнт улсын засгийн газраас зохион байгуулсан олон улсын тендерээр шалгарсан  Испани улсын ИДОМ групп болон туслан гүйцэтгэгч Монголын ПиСиДиПи ХХК нар хийж гүйцэтгэж байна.

2019 оны 7 сараас барилгын зураг төслийн ажил эхэлсэн. Барилгын зураг төслийн ажлын хүрээнд ИДОМ-ийн баг 4 дэх удаагаа Монгол улсад ирж Зүрхний төвийн ажилтнууд болон холбогдох албаны хүмүүстэй албан уулзалт болон шаардлагатай тохиолдолд цахим уулзалт хийн барилгын зураг төслийг ажлыг хийж гүйцэтгэж байна.

ЗСҮТ-ийн барилгын зураг төсөлд ЭМЯ-наас санал, дүгнэлт авах зорилгоор ИДОМ болон ПиСиДиПи ХХК-ийн бэлтгэсэн Зүрхний төвийн барилгын тайлан-3 болон ЗСҮТ-ийн мултимедиа пресентейшнийг танилцуулах хурлыг 2020 оны 01 сарын 23-ны 16 цагт ЭМЯ-д зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл Мэндийн Дэд Сайд болон ЭМЯ-ны газрын мэргэжилтнүүд оролцлоо. Тус хурлаар Эрүүл Мэндийн Дэд Сайд зураг төслийн явц амжилттай явж байгааг онцлоод зураг төслийг баталгаажуулах, улсын төсөвт тусгахаар хүлээлгэн өгөх хүртэлх процессд шаардлагатай арга хэмжээ болон холбогдох зөвшөөрлүүдийг цаг тухайд нь авч, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах хэрэгтэйг санууллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

samar

[222.128.107.199]

2020-01-24 19:00:29

balai avgai hulduu tolgoi