etoim.mn
photos/1572935563_tsogtbaatar-6.jpg

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Короновирусийн улмаас хил хаах нь зөв гэдэг асуудалд нийгэмд тараад буй. Тийм боломж бий юу. ГХЯ энэ асуудлаар ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ?

Хил хаана гэдэг нь улс орнууд хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй явдал юм. Гол нь улс орнууд энэ асуудалд юу ч нуухгүй байх хэрэгтэй. Мэдээлэл ил байх ёстой. Хил хаана гэдэг нь эдийн засаг, нийгэмд маш их хохиролтой. Тиймээс бид үүнийг тооцож үзэж ёстой. Өнөөдөр манай яам Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллаад хил гааль дээр тодорхой арга хэмжээ аваад эхэлчихсэн байгаа. Хүний биеийн халууныг зайнаас мэдрэгчээр мэдрээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Мөн гадаадад байгаа иргэддээ Элчин сайдын яам, консулын газраа дамжуулан сэрэмжлүүлэг хүргүүлж байгаа.

- Хил хаах нь улс орнууд хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж та хэллээ. Бид нар яагаад бие даагаад хилээ хааж болдоггүй юм бэ? 

Монгол бол бие даасан хараат бус улс. бид нар шаардлагатай үед хилээ хааж болно. Дараагийн үр дагавараа тооцолгүй хурдан шийдвэр гаргаж болохгүй. Хил хаах дээрээ тулбал ганц хоёрхон байгууллагын шийдвэр биш. Олон байгууллагууд ярьж байж шийдэх асуудал юм. 

- Болгар улсад Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Ц.Цэнгэлийн гадаад хэлний мэдлэг шүүмжлэл дагуулаад байгаа. Мөн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа мэдээлэл ч байна. Элчин сайд нарыг томилохдоо хэлний мэдлэгт нь хэрхэн анхаардаг вэ?

Гэмт хэрэгт холбогдсон гэдэг талаар надад мэдээлэл байхгүй байна. Бид томилохдоо АТГ-аас лавлагаа авдаг. Элчин сайд төрд өндөр алба хашиж, төрийн алба хашиж байсан хүнийг томилдог. Жишээ нь, Болгарт болгар хэлтэй хүн томилогдвол сайн. Гэхдээ орос, англи, франц гээд үндсэн таван хэлнээс нэгнийг эзэмшсэн байж болно. Ц.Цэнгэл гэдэг хүнийг янз бүрээр ярьж байна. Энэ хүн төриийн бодлогыг явуулж байсан, гадаадад төрийн бодлогыг хэрэгжүүлж чадах хүн. Ц.Цэнгэлийн хувьд ОХУ-д сургууль төгссөн, орос хэлтэй. Болгарт өмнө нь томилогдож байсан Элчин сайдууд бүгд англи хэлтэй байсан эсэхийг судлаад үзээрэй. Зүүн Европын орнуудад төрийн бодлогыг хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай хүнээ томилоод явуулж байсан олон тохиолдол бий. 

Ц.Цэнгэлийг Болгарт Элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй гэдэг нь миний хувьд чухал биш. Харин энэ хүн УИХ, Засгийн газрын гишүүн байсан. Энэ үүднээсээ гадаадад Монгол Улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой хүн юм.

Сая дэмжигдсэн 11 элчин сайдын 9 гадаад яаманд насаараа ажилласан хүмүүс. Тэгэхлээр дан мэргэжлийн хүмүүсийг элчин сайдад оруулж ирсэн түүх ховор шүү. Улс төрийн шахалт, тохироогоор элчин сайдуудыг томилдог байсан шүү дээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

bolgoomjil

[202.21.100.210]

2020-01-24 16:02:21

ednii uyeiin noxod dund angli xeltei xun bna uudaa

Зочин

[66.181.161.99]

2020-01-24 15:07:33