etoim.mn
photos/gettyimages-1074258054-1024x1024.jpg

Нэмэлт - 14:53

Тус хэргийн талаар дөнгөж сая  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө.

Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2,500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад МУ-ын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар нь тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Хэргийг Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна. 

"Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл болно" гэлээ.

2020:01:24 - 13:50

Өчигдөр шөнө Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэх мэдээлэл цахим сайтуудаар хурдацтай цацагдаж эхэллээ.

Тодруулбал:  2020 оны нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байх үед нь түүнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэрэг гарчээ.  Хэргийг шалгаж үзэхэд тухайн ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн этгээдүүд нь Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийнхэн байсан бөгөөд тэд дээрэм хийх үедээ ажлынхаа хувцастай байсан байна. Түүнчлэн дээрэм хийх үедээ байлдааны галт зэвсэг ашигласан болох нь тогтоогджээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас хэд хоногийн өмнө тодорхой ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг баривчилсан. Одоогоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх