Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1f210944-1024x683.jpg

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеевийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеев тус компанийн зүгээс Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын талтай хамтран, энэ хүрээнд Улаанбаатар хотын “ДЦС-3” хүчин чадлыг шинэчлэн нэмэгдүүлэх төслийг монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл хийв.

Элчин сайд Д.Даваа 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г манай хоёр улсын төрийн тэргүүн нар байгуулсан явдал нь Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарсныг цохон тэмдэглэлээ.

2019 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан тул эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг мэдэгдсэн байна.  

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх