Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/111-1-768x450.jpg

ЖДҮДСан шударга бус зохицуулалтаар тараагдсан  болохыг анх олны анхааралд өртүүлж чадсан залуус бол “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн. Залуусын тэмцэл амжилттай болсон тул тэд нийгэмд шүгэл үлээгчийн дүрээр харагдаж байгаа. Харин шүгэл үлээгчид дараагийн ажиллагаандаа орсон нь сайн хэрэг ч асуудалд хөнгөн хуумгай хандаж байгааг Хууль  зүй, дотоод хэргийн яаманд гаргасан үйлдлээс нь харж болохоор ажээ.

Асуудал ингэж эхлэв: ХЗДХЯ шинэ байранд орсонтой холбоотойгоор 51.6 болон 626 гаруй сая төгрөгөөр тавилга авсан гэх мэдээллийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн анхлан гаргав. Энэ нь түүхэндээ байгаагүй агуу тансаглал мэт харагдаж байгаа ч мэдээллийг нягтлахад асуудал арай өөрөөр эргэв. Өөрөөр хэлбэл албан эх сурвалжаас, тэнцвэртэй мэдээлэл тайлбар аваагүй асуудлыг “сэвсэн” болох нь анзаарагдаж байгаа юм.

Хардах эрх: Хардах эрхийнхээ хүрээнд хэмээн иргэн Б.Мөнхцэлмэг тайлбар хийж байгаа харагдав. Гэтэл Монгол улсын ямар ч хуулинд хардах эрх гэсэн үг байхгүй. Харин таамаглал дэвшүүлэх нь хувь хүний хэрэг.

Дураараа аашлав:  ХЗДХЯ бол төрийн тусгай хамгаалалттай газар. Ийм газарт лайв хийх буюу бичлэг хийх нь өөрөө дүрэм журмын дагуу зөвшөөрөл авч хийгдэх ёстой ажил. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж байгааг харж болно.

Албан эх сурвалж буюу тэнцвэртэй мэдээлэл: ХЗДХЯ-ныхан үнэхээр 51.6 сая болон 600 гаруй сая төгрөгөөр тавилга авсан нь үнэн. Үүнийгээ ч  Шилэн дансандаа мэдээлсэн бөгөөд үүнд нь Төрийн сан болон Сангийн яам хууль, эрх зүйн актын дагуу “хяналт тавиад” явсан. Хэрвээ энэхүү ажиллагаа хууль бус бөгөөд нотой байсан бол дээрх үнийн дүнгээр тавилга авахгүй.  Авуулахгүй байх “эрх” нь ч Төрийн сан болон Сангийн яам ТӨБЗГ-т бий. Өөрөөр хэлбэл Шилэн дансанд 5 000 000 болон түүнээс дээш үнийн дүнтэй мөнгөн гүйлгээг байршуулдаг. Уг мэдээллийг байршуулсан. Энэ бол олон нийтэд нээлттэй мэдээлэл.

Тавилга нийлүүлэх ажиллагаа нь тендерийн хуулийн дагуу хийгдсэн болохыг төрийн байгууллагын нээлттэй мэдээллээс харж болохоор байна. Энэ ч бас нээлттэй мэдээлэл.

Нэгэнт хуулийн дагуу хийгдсэн тендер нь нотой бол ТӨБЗГ болон Сангийн яам хөдлөхгүй байх эрхтэй. Тэд асуудлыг эрх зүйн актын хүрээнд хийжээ. Учир нь дээрх төрийн байгууллагууд сохор зоос, ширхэг хадаасыг хүртэл бүртгэж байх ёстой. Үүнийхээ хүрээнд их үнийн дүнтэй байх тусам анхаарал хандуулсан байгаа юм.

Асуудлын гол нь 51.6сая болон 626 сая төгрөгөөр тавилга авсан гэх задаргааг мэдэхгүйгээсээ болж таамаг дэвшүүлэн асуудлыг “улс төржүүлсэн” байх юм. Өөрөөр хэлбэл дээрх үнийн дүнгээр ХЗДХЯ доторх бүх ширээ сандал, хувилагч зэргийг авсан байна. Учир нь ХЗДХЯ-ны сандал ширээг 2006 оноос хойш огт солиогүй бөгөөд ийнхүү шинэ байранд орохтой зэрэгцэн шинэчилсэн байна. Харин ХЗДХЯ-ны хуучин тавилгуудыг харьяа нэгж, агентлагуудад тараан өгсөн бөгөөд үүнд нь ТӨБЗГ хяналт тавин ажилласан байна.

Дүгнэлтийн оронд:  ХЗДХЯ нь 108 жилийн түүхтэй Монголын анхны яам. Дандаа түрээсийн байранд байсан тэд өнгөрсөн жилийн сүүлээр шинэ байранд орсон.  Хуучин тавилгуудаа бүгдийг нь өөрийн харьяа агентлагууддаа өгөөд өөрсдөө шинэ байрныхаа бүх тавилгыг дээрх хэлсэн үнийн дүнд багтаасан. Үүний тулд хууль, эрх зүйн актын хүрээнд хийгдсэн юм билээ. Хүн таамаг дэвшүүлж болно. Гэхдээ таамаг дэвшүүлэн, хардаж байгаа бол түүнийгээ АТГ-т хандан шалгуулах эрхтэй. Гэтэл ингэж шалгуулалгүйгээр асуудлыг хэт нэг талаас сэвж байгаа нь нийгэмд өдөөн хатгалга, цаашлаад эмх замбараагүй байдлыг үүсгэх эрсдэлтэй. Мэргэжлийн сэтгүүлч бол асуудалд тал бүрийн тэнцвэртэй мэдээллийг хүргэх байв. Харин нийгэмд эзэлсэн байр сууриа энэ мэт хөнгөн хуумгай байдлаар ийнхүү ашиглаж байгаа нь сонгууль дөхсөнтэй холбоотой мэт таагүй харагдуулав.

Хүн мэдээлэл хайх болон хүлээн авах эрхтэй. Мэдээлэл хайх эрхээ эдэлж байгаа бол асуудлыг нарийвчлан шалгаад, улмаар сэжигтэй санагдсан зүйлсийг  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний аудитын газар, АТГ-д хандаад нийгэмд мэдээлэл түгээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд ийнхүү хөндлөнгөөс саад учруулж болохгүй. Эс бөгөөс болзошгүй эрсдэлийг Б.Мөнхцэлмэг ганцаараа хариуцаж чадахгүй гэдгийг ухаарч, аливаад ул суурьтай хандах хэрэгтэйг МАШ НӨХӨРСГӨӨР сануулж байна.

эх сурвалж: tac.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх