Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/shineteever7_20200121012612.jpg

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй.

АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР

Агаарын дүүжин тээврийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр /2020.01.21/ боллоо. Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3, 4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөөд байгаа юм.

Мөн нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай, нийт 157 кабинтайгаар үйлчилгээ үзүүлэх бол хүлээлгийн хугацаа нь 3-5 минут байхаар тооцжээ. Харин агаарын дүүжин тээвэр 2021 оны зургадугаар сард иргэдэд үйлчилж эхлэх юм байна. 

Агаарын дүүжин тээврийн санхүүжилтийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж, Засгийн газар Сангийн яамаар дамжиж эцэслэгдэж зөвшөөрөл нь олгогдсон тохиолдолд дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтын ажил нь эхлэх юм байна. 

 

 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх