etoim.mn
photos/Америк.jpg

Монгол Улсын иргэдийг АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах хугацааг сунгасан талаар АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас албан ёсоор мэдээлсэн байна. Ингэснээр манай улсын иргэд АНУ-ын хөдөө аж ахуйн (Н2А) болон хөдөө аж ахуйн бус салбар (Н2В)-т Н2 ангиллын виз авч 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөр эрхлэх боломж хэвээр үлдэж байгаа аж.  

Эргэн сануулахад, 2018 онд манай улсын гурван иргэн, 2019 онд 234 иргэн тус тус Н2 ангиллын визээр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхэлсэн байдаг. АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас гаргасан албан мэдээний дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх