etoim.mn
photos/fhgkhj.png

УУХҮЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас шатахууны үнийг тогтвортой барих асуудлаар бодлогын арга хэмжээ авч, зохицуулалт хийж байгаа юм байна. АИ-92 шатахууны хагас жилийн нөөцийг бүрдүүлсэн ураас шатахууны үнийг одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй гэдгийг мэдээллээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Засгийн газар ард иргэдийн нуруун дээр үүргүүлж болохгүй. АМГТГ холбогдох компанитай гэрээ хийсэн. Олон улс шатахууны үнийг барихын тулд ийм арга хэмжээ авдаг байсан. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор шатахуун хангамжийг тогтвортой барьж, үнийг тогтворжуулна. Мөн Сингапурын компанитай хэджингийн гэрээ байгуулах бөгөөд гэрээг 6 сарын хугацаатай байгуулах эрхийн олгосон. Тийм учраас энэ онд ОХУ-ын “Роснефть” компаниас хэчнээн хэмжээтэй шатахуун худалдан авах, ямар үнээр худалдан авах болон хоёр талын хамтарсан компани байгуулах талаар хэлэлцэхээр ажлын хэсэг ОХУ-ыг зорих юм байна.   

Энэ удаагийн хэвлэлийн хуралд “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү оролцож, ахмадын тэтвэврийн зээлийг тэглэх ажлын талаар мэдээлэл өглөө. 

“Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү: Тэтгэврийн зээлийг Цагаан сараас өмнө тэглэхээр бид ажиллаж байна. Сангийн яам, Монголбанк, манай компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. гэлээ 

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх