etoim.mn
photos/5d5e1e963e500.jpeg

Лал-ын улс бүлэглэлийн шинэ удирдагчаар Амир Мухаммед Саид Абдель Рахман аль-Мауля гэгч болсон гэж "The Guardian" сонин мэдээлжээ. 

"The Guardian"-д нийтэлснээр “Лалын улс” бүлэглэлийн өмнөх болон одоогийн толгойлогч нар Ирак дахь Америкийн Кэмп-Букка хуаранд хоригдож байхдаа 2004 онд танилцаж байжээ. Амир Абдель Рахман нь “Лалын улс” бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд үзэл суртлыг бий болгож, хэд хэдэн ажиллагаа явуулах төлөвлөгөөнд оролцож байсан юм байна. 

Тус бүлэглэлийн өмнөх толгойлогчийг өнгөрсөн 10 дугаар сард Сирийн Идлиб мужид явуулсан  АНУ-ын тусгай ажиллагааны үеэр устгасан. Харин Амир Абдель Рахман болон аль-Багдадийн хамтран зүтгэгч, ойрын хүмүүсийг барихад туслах мэдээлэлд АНУ-ын эрх баригчид 5 хүртэлх сая ам.долларын шан амласан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх