Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/YVmQCt0d9hZxzPFKR81e-small.jpg

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүд албан томилолтоор явж байхдаа казино тоглосон байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Казино тоглосон хэргээр хэд хэдэн төрийн албан хаагчийг ажлаас нь халсан. Энэ жишгийн дагуу УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ-ын гишүүн ч гэсэн төрийн албан хаагч. УИХ-ын гишүүн ямар нэгэн онцгой албан хаагч биш. МАН-ын Засгийн газар энэ дүрмээ хэрэгжүүлэх нь үү, үгүй юү харъя.

- Танай намын гишүүн бас байсан?

Харин тийм байна. Уг нь зургийг нь арай өөр хүн болов уу гэж харсан. Төрийн албан хаагчдыг ажлаас нь халдаг. Доод албан тушаалын хүмүүсээ л ажлаас нь халдаг байж болохгүй. Засгийн газар өөрийн томилсон хүмүүсээ халах хэрэгтэй шүү дээ. 

- УИХ-ын гишүүд казино судлах шаардлага бий юү?

Судлах хэрэггүй байх. Казино сайн мэддэг хүмүүс нь хуулийн төслөө боловсруулчихна шүү дээ.

- Та сонгуульд нэр дэвших үү. Таныг Өвөрхангай аймгаас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна?

Дэвшиж л таарна даа. Гэхдээ хаанаас ч нэр дэвшиж болно. Би сайдтай адилхан ажлаа хийж байгаад сонгуульд өрсөлдөх боломжтой албан тушаалтай.

- Та АН-д нэр дэвшигчийн дэнчингээ өгсөн үү?

АН хуулийн дагуу нэр дэвших хүсэлтэй бол хандив цуглуулах шаардлага тавьж байгаа. Намайг гишүүн болгоё гэж бодож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд хандив өгнө. Би үүнийг уриалж хандиваа өгсөн. Ирэх сарын 1-нээс 30 сая төгрөг өгнө. Ер нь, хандивгүйгээр дэлхийн аль ч улсад сонгууль явуулдаггүй. АНУ-ын Ардчилсан нам ч мөнгөний шалгуур тавьж, сонгуульд оролцуулж байна. Энэ бол хуульд нийцсэн дэлхий нийтийн жишиг арга хэмжээ. Түүнээс биш хувиасаа мөнгө өгөхгүй шүү дээ. Харин МАН-ын нэр дэвшигчээсээ хандив авахгүй сонгуульд оролцуулна гэдгийг хуулийн байгууллага шалгах ёстой. Улс төрийн намын санхүү шилэн байх ёстой.

- Хандив өгсөн нэр дэвшигч сонгогдохгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ нь ямар нэгэн албан тушаалд томилно гэсэн үг үү?

Энэ бол АН-д ямар нэгэн нөхцөлгүйгээр өгч буй хандив. АН ялах, ялахгүйгээс үл хамааран өгч буй хандив гэж ойлгож болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх