etoim.mn
photos/c05aae35a132779856b91eddb9b62f0aa03b3790.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн казинод тоглож буй зураг олон нийтийн сүлжээнд тараад байна. Тэрээр УИХ-ын даргын Австрали улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүн багтаж, энэ үеэр казино тоглосон гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

УИХ-ын гурван гишүүн Австралид ажиллахдаа казино тоглосон зураг байна. Энэ талаар тайлбар хийнэ үү?

УИХ-ын таван гишүүн УИХ-ын даргын хамтаар Австрали улсад болсон парламентийн олон улсын хуралдаанд оролцоод ирлээ. Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүд Австралийн Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орсон. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Чулуунхүү бид хамт явсан. Ороод гарах хооронд бидний зураг авсан байсан. Олон хүн л бужигнасан газар байна лээ. УИХ-аар Казиногийн тухай хуулийг боловсруулж байгаа. УИХ-д Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд казиногийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхох зорилгоор л орсон. Бид тоглоогүй

УИХ-ын сөрөг хүчний даргатайгаа, элчин сайдтайгаа, ахмад гишүүнтэйгээ хамт тоглоод сууж байна гэж юу байхав дээ.

- Бооцоо тавьж байгаа зураг байна лээ?

Би бооцоо тавиагүй. Сайтад тавьсан зургийг харсан, бид гурвын ярилцаж суугаа зургийг л тавьсан байна лээ.

- Хэдэн цагийн үед казино орсон юм бол? 

Нилээн орой болсон байсан байх. 10-11 цагийн үед байж магадгүй. Өдөр нь багагүй явсан байсан учраас бага зэрэг ядраад нэг ширээн дээр суусан. Тэр үед л зураг авсан байх. 

- Сонирхох гэж орно гэж юу гэсэн үг вэ? 

Хүн бүр хаана юу сонирхож хүснэ. тэр бүрийгээ сонирхож үзэж болно шүү дээ. Тухайн төвийн үйл ажиллагаатай танилцаж байгаад казино байхаар нь казиногийн тухай хууль яригдаж эхлэх гэж байгаа юм чинь үзэж болох л юм гэж ярилцаад орж сонирхсон юм. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх