Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3af1cf842cc2d9c82c46619974530579b6d6cdaf.jpg

Луйварчид бараг хүн бүрийг бай болгосон байдаг. Зарим луйвар, заль мэхийг олж танихад хялбар байдаг бол зарим нь жинхэнэ санал, эсвэл наймаа мэт санагдах учраас олж танихад хэцүү байдаг.

Санхүүгийн залилан, луйврын олз, хохирогч болсноор хүмүүс их хэмжээний мөнгөө алдаж, асар их сэтгэл санааны дарамтад ордог.

ЖИШЭЭ

 

Хэн нэгэн танд туслах дүр эсгэн, АТМ-с мөнгийг тань авч өгье гэж санал болгоход нь та тэр хүнд карт болон нууц кодоо өгвөл тэр хүн таны данснаас мөнгө аваад танд өгөлгүй, өөрөө ашиглаж болох юм.

Санхүүгийн луйвар, залиланг хэрхэн мэдэх вэ?

Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал. Та нэр хүндтэй хувь хүн, компанитай харьцаж байгаадаа итгэлгүй байвал тэдэнд мэдээллээ өгч болохгүй. Таныг татахын тулд тэд танд ямар ч санал тавьж болно, түүнд бүү автаарай.

Хэрэв та ажиглавал сэжигтэй санагдах зарим нийтлэг шинж тэмдгүүд байдаг. Жишээ нь, дараах нөхцөлд асуудал сэжигтэй гэсэн үг. Үүнд:

  • Зарим зүйлс итгэж үнэмшихэд хэцүү сайхан сонсогдох. Тухайлбал, таны мэдэхгүй хүн танд үнэгүй зүйл, эсвэл хурдан хялбар аргаар мөнгө олохыг санал болгох гэх мэт.
  • Танаас хувийн, эсвэл банкны дансны мэдээллээ өгөхийг хүсэх;
  • Танаас нууц үг, PIN коодоо өгөхийг хүсэх;
  • Таны өмнө нь сонсож дуулж байгаагүй компани, эсвэл хүн гэнэт холбогдох. Захиа, цахим шуудан, утас, мессежээр холбогдох, эсвэл гэрт чинь ирж ч болно.
  • Хэн нэгэн танруу утасдаж танд санал болгосон зүйлийг нууцлахыг хүсэх;
  • Бусад борлуулагчидтай харьцуулахад танд сурталчилж буй бүтээгдэхүүний үнэ хэт хямд байх;
  • Танд шийдвэр гаргах хангалттай хугацаа олгоогүй, эсвэл нэн даруй шийдвэр гаргах шахалт үзүүлэх;
  • Урьдчилж мөнгө төлөхийг танаас хүсэх гэх мэт.

ЗӨВЛӨМЖ

 

Бусад хүмүүс тааж чадахгүй нууц үг, PIN сонгох. Жишээ нь, “password” буюу “нууц үг” гэдэг үг, гэр бүлийнхээ гишүүний нэр, төрсөн он, сар, өдрийг ашиглахгүй байх.

Хэн нэгэнд нууц үг, эсвэл PIN кодоо өгч болохгүй.

Нууц үг эсвэл PIN кодоо бичиж хадгалж болохгүй.

Хэрэв та луйвар залилангийн хохирогч болбол

Хэрэв та өөрийгөө санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болсон гэж бодож байвал юу хийх тухай бидний зөвлөмжийг эндээс [Луйвар, залилангийн хохирогч болбол юу хийх вэ?] үзнэ үү.

САНАМЖ

 

Хурдан баяжих сонгодог арга гэж байдаггүй. Хурдан мөнгө олж чаддаг хүмүүс бол зөвхөн луйварчид, залилан мэхлэгчид байдаг.

Үнэмшихэд хэцүү төгс төгөлдөр сонсогдоод байвал энэ нь бараг л худал гэсэн үг!

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх