Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/78af45443ab43b49eb5f18cff86dcda0-640x428.jpg

Нийтийн тээврийн хэрэгслээр "U-money" карт уншуулахгүйгээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэн болон мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож эхэлжээ.

Бэлэн мөнгө төлж зорчсон иргэнийг 10 мянган төгрөгөөр, үйлчилсэн жолоочийг 25 мянган төгрөгөөр тус тус торгох юм байна.

Улмаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд өдөр бүр хянагч гаргаж ажиллуулах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 200-300 автобусыг хянаж эхэлжээ.

Автобусанд бэлэн мөнгө төлж зорчсоноор тухайн төлбөр жолоочийн халаасанд ордог тул автобусны засвар үйлчилгээ, шатахуун, тосны хүрэлцээгүй болдог гэнээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.131.245.243]

2020-01-20 13:05:05

үнэн худлыг мэдэхгүй ч угаасаа жолооч нарын бэлэн авдаг мөнгөнөөс ордог өдрийн орлого нь бараг 150,000 төгрөг гэсэн мэдээлэл сонссын байна. хүмүүсийг картаа цэнэглэхээс өөр аргагүй тийм хөшүүрэг, урамшуулал ч юм уу бий болго л доо. тэгэхгүй бол байгаа задгай 500- 1000 төгрөгөөрөө цэнэглүүлчээд явдаг. дараа нь дууссан үед нь буудал дээр нь цэнэглэх цэг байхгүй тэгээд л жолоочид нь өгөөд явчдаг. 5000-аар цэнэглэвэл 1 удаа явах, 10000-аар цэнэглэвэл бас гайгүй урамшуулал өгдөг систем тогтоогооч. эсвэл шууд автобусандаа цэнэглэж болдог байхаар зохицуулах гэхчлэн. тэгэхгүй бол жолооч нар нь л аваад яваад байдаг. хянагч явж байгаа үед нээх худлаа авдаггүй хүмүүс болж жүжиглээд, байхгүй үед нь бушуухан л авчдаг ш дээ. зарим нь бүр хариулж өгөөд л яваад байдаг.