Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/82877043_530667037542301_8975687410402721792_n.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь 2020 оны нэгдүгээр сарын 17-18 нд Австрали улсын Сидней хотын казинод тоглож явсан зургийг хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын нэр гишүүдийн хамт оролцсон.

Энэ талаараа  тэрбээр тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, уг казинод монголчууд нэлээд ордог бөгөөд Д.Тогтохсүрэнгээс гадна өөр гишүүд байсан  гэх мэдээлэл ч байгаа юм.

Хэрэв УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Тогтохсүрэн дарга казино тоглосон нь үнэн бол төрийн бүх шатны албан хаагчдын ёс зүйн дүрмийг зөрчиж байгаа юм. 

Тодруулбал: Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхэнд Засгийн газрын хуралдаанаар мөрийтэй тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох тухай шийдвэр гаргасан. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны албан хаагчдын ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, 3.1.4-т “Дотоод, гадаад мөрийтэй (казино) тоглохгүй, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхгүй байх” гэсэн заалтыг нэмсэн юм.

Хэрэв иргэд казино тоглож байгаа төрийн албан хаагчидтай таарсан тохиолдолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэл өгөх боломжтой. Казино тоглож байсан нь батлагдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар зохицуулалт хийсэн юм.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[185.220.101.46]

2020-01-20 14:20:10

Хамт явсан Бямбацогт, Мөнхбат нар л зураг авч тараасан байх...