etoim.mn
photos/olloo_mn_1564105244_olloo_mn_1560304305_battulga.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна. Жил тутам зохион байгуулагддаг Давосын чуулга, уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцдогоороо онцлог. 

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.

Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх