etoim.mn
photos/110 сур.н  бус.jpg

Өнөөдрөөс сурагчдын амралт дуусч, ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдрөөс эхлэн хуваарийн дагуу хичээллэж эхэлсэнтэй холбоотойгоор “UB school” аппликэйшн зохион бүтээсэн байна. Уг аппликэйшныг ашиглахын тулд хамгийн түрүүнд сургуулийн автобусаар зорчигч хүүхдүүдэд NFC чип бүхий бугуйвчийг олгохоор болжээ. Ингэсэнээр эцэг эхчүүд   “UB school”  аппликэйшны тусламжтайгаар хүүхдийнхээ байршлыг хянах боломжтой болж байгаа юм.

Сурагчид автобусанд суух болон буух үедээ өөрсдийн бугуйвчийг төхөөрөмжид уншуулах бөгөөд эцэг эхчүүд бугуйвчны бар кодыг “UB school” аппликэйшнд бүртгүүлэх ёстой аж.

Эргэн сануулахад өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн нийслэлийн 33 чиглэлд 40 автобусаар сургуулийн автобус үйлчилж эхэлсэн бөгөөд нийт 29 сургуулийн 3000 орчим хүүхэд үйлчлүүлж байгаа юм.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх