Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/61cae9932951d338dd75fe92398fd08f2eda2480.jpg

Монгол Улсын Засгийн Газар болон Бельгийн Засгийн газрын хамтарсан төслөөр мэс заслын тасаг нь давсагны дурангийн мэс заслын багажтай болсноор 2019 оны 5 сард ММЗ-ын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, УНТЭ-ийн урологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч АУ-ны доктор, дэд профессор Д. Баян-Өндөр эмчтэй хамтран түрүү булчирхайг дурангаар авах TURP хагалгааг 10 хүнд хийж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр, хүндрэлгүй эдгэрч гарсан. Энэ удаад 2020.01.04-09 өдрүүдэд түрүү булчирхайг дурангаар авах TURP хагалгааг 16 мэс заслыг хийгээд байна. Мөн ажиллах хугацаандаа эмч нарт “Түрүү булчирхайн өвчний эрт үеийн оношлогоо эмчилгээ”, “Бөөрний сүрьеэ” сэдвээр лекц уншсан. Цаашид Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Ховд БОЭТ- тай хамтран энэхүү үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааны үр дүнд үйлчлүүлэгчдийн УБ хот руу явах чирэгдэл буурч, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд чадавхжсанаас тусламж үйлчилгээний чанар сайжрах, хагалгааны нэр төрөл нэмэгдэх юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх