etoim.mn
photos/dhlf,j;g.jpg

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор дөнгөж сая хэлэлцэж дуусав. 

Ингээд гадаадад томилолттой яваа, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарыг Монголд ирсний дараа дахин хуралдаж, шийдвэрээ гаргахаар болжээ. 

Мөн уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах төлөвлөгөөтэй байсан. Гэвч, ирц хүрээгүй гэдгээр хурал хойшиллоо. Бусад гурвын хувьд гадаадад томилолттой байгаа хоёр гишүүнээ ирэхээр хуралдъя гэдэг дээр санал нэгдсэн байна.

Энэ талаар УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос тодрууллаа. 

- УЕП-оос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай. Гурван гишүүн шийдвэр гаргах боломжгүй юм уу? 

Гурван гишүүн шийдвэр гаргаж болно. Гэтэл нөгөө хоёр өөрсдийн саналаа өгөх байсан юм гэвэл яах вэ? Энэ асуудал яалт ч үгүй хууль зөрчихөөр боллоо. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралд Н.Номтойбаярыг оролцуулна. Түүний хүсэлтээр дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Учир нь УЕП-оос нууцын зэрэглэлтэйгээр асуудлыг оруулж ирсэн. тодорхой нөхцөл шалтгааны улмаас 48 цагийн хууль зөрчигдөж байна. УЕП-оос саналаа оруулж ирэхдээ гишүүд гадаад яваа гэдгийг мэдээгүй юм байлгүй дээ. 1-2 хүн эзгүй байгаа учраас шийдвэр гаргах боломжгүй. 

- Ямар үндэслэлээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна вэ?

Хэрэг шалгаж дуусаагүй байна гэсэн. Прокуророос нууцын зэрэгтэй ирсэн. Нууцтай холбоотой асуудал. Мөрдөгдөж байгаа хэргийн мэдээллийг прокурорын зөвшөөрлийн хэмжээнд гаргадаг. Н.

- Халдашгүй байдлын дэд хороо нээлттэй хуралдах уу?

Энэ нууцын зэрэглэлтэй. Н.Номтойбаярын саналаар асуудлыг нээлттэй хийж бололцоо байхгүй. Н.Номтойбаярыг хуралд ирүүлнэ. Дэд хорооны хоёр гишүүн ирсний дараагаар хуралдана. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх