etoim.mn
photos/dee10858bdff85761e5b79d55cfea6416fe41b43.jpg

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэллээ.

Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар томилолттой байгаа тул үлдсэн гурван гишүүн хуралдаж байна.

Уг хуралдаанд дөнгөж сая УЕП Б.Жаргалсайхан орлоо. Тэрбээр биеийн байдлаасаа шалтгаалан нэлээд урт хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөөд байсан билээ. 

Улсын ерөнхий прокурор хуулийн дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өөрийн биеэр УИХ-д оруулсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх