etoim.mn
photos/65mbj3aooudehtu6i6gre116e8_b_6570902803.jpg

Нийгэмд далд хэлбэрээр оршин тогтнодог гэр бүлийн хүчирхийлэл хэмээх харгислал хаа сайгүй. Хохирогчид нь өдөр бүр нэмэгдсээр. Хамгийн харамсалтай нь харгислалын хохирогчид нь хүүхэд эмэгтэйчүүд. Тэд энэ талаар бусдад мэдэгдэхийг хүсэх ч хэнд яаж хандахаа мэдэхгүй бас хандлаа ч хэсэг хугацааны дараа дахин харгислалд өртөнө хэмээх айдсаас болж төдийлөн олон нийтэд мэдэгдэхийг хүсдэггүй.

Хэдий тийм ч өөрийгөө энэхүү харгислалын бас нэгэн золиос болсоноо иргэн "О" олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчны тусламжтайгаар олон нийтэд ил болгосон билээ. 

Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Төгсбилгүүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ. Тус хуралдаанаар шүүгдэгч Б.Төгсбилгүүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх