Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e21376ea6eee.jpeg

Америкийн цэргүүдийн байрлаж буй Иракийн цэргийн баазуудыг онилон өгсөн Ираны пуужингийн цохилтын улмаас шархадсан 11 цэргийг эмчилсэн талаар АНУ-ын Зэвсэгт хүчин пүрэв гарагт мэдэгджээ. Ираны цохилтын улмаас нэг ч цэрэг гэмтэж бэртээгүй хэмээн АНУ өмнө нь мэдээлж байсан юм.

Энэ сарын 3-нд Иракийн нийслэл Багдад хотын нисэх онгоцын буудалд АНУ-ын өгсөн агаарын цохилтын улмаас Ираны Зэвсэгт хүчний командлагч Касем Сулеймани амиа алдсаны хариуд Иран энэ сарын 8-нд пуужингийн цохилт өгсөн юм. Ираны пуужингийн цохилтын улмаас Америкийн нэг ч алба хаагч амиа алдаагүй боловч шархадсан 11 хүнийг эмчилсэн гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал мэдээлсэн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[109.183.244.156]

2020-01-17 22:51:16

herev unen bol hariugaan avahl uldez dee