etoim.mn
photos/olloo_mn_1569544388_8aed481a6e6654ac1c0a640aa94a8a81ebf8827a.jpg

Монгол Улсын төсөв 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулллаа.

Тодруулбал, 2019 онд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого урьдчилсан гүйцэтгэлээр 10.8 их наяд төгрөг байгаа бол зарлага 11.4 их наяд төгрөг болжээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 271.7 (32.2%) тэрбум төгрөг өөр нэмэгдсэн бол нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сараасаа 2.5 дахин өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.7 хувийг татварын орлого бүрдүүлж байна. Тэгвэл татварын орлого сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 4.7 их наяд төгрөгөөр буюу 2016 оныхоос 93%-өөр өссөнийг дараах графикаас харж болно.

Татварын орлогод 2019 онд 

  • Орлогын албан татвар 26.1 хувь
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 25.5 хувь
  • Нийгмийн даатгалын орлого 20.3 хувь
  • Бусад татвар 11.2 хувь
  • Онцгой албан татвар 8.9 хувь
  • Гадаад үйл ажиллагааны орлого 8.1 хувийг эзэлж байна.

Харин улсын нэгдсэн төсвийн ЗАРЛАГын 

  • 71.8%-ийг урсгал зардал
  • 24.7%-ийг хөрөнгийн зардал
  • 3.5% нь эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл эзэлжээ.

Хөрөнгийн зардалд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөг зарцуулсан нь өмнөх оноос 1.2 их наяд буюу 75.3% өссөн дүн юм.

  • Хөрөнгийн зардал ингэж өсөхөд 
  • Барилга байгууламжийн зардал 1.1 их наяд төгрөг буюу 2.1 дахин
  • Их засварын зардал 77.9 тэрбум буюу 91.7% 
  • Бусад хөрөнгийн зардал 22.7 тэрбум
  • Стратегийн нөөц хөрөнгийн зардал 7.4 тэрбум төгрөг буюу 61.% өссөн нь нөлөөлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

хэн авсан гэсэн үг вээ?

[209.126.88.106]

2020-01-17 14:24:14

Сайн гарсан гэсэн үгүү ? Эсвэл надад огт хамаагүй шүү гэсэн үгүү? их байгаа нь сайн гэсэн үгүү? эсвэл ийм байх ёстой гэсэн үг үү?