etoim.mn
photos/5e1feac30f1c2.jpeg

Сирийн армийн цэргүүд “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн террористуудтай ширүүн тулалдсаны эцэст тус улсын зүүн нутагт орших Идлиб мужийн Абу-Жариф болон Телль-Хатра хотыг хяналтдаа авжээ.

“Sham FM” радиостанцаар мэдээлснээр, “Жебхат ан-Нусра” бүлэглэл тав хоногийн өмнө хүрсэн гал зогсоох тохиролцоог зөрчсөн учир Засгийн газрын цэргүүд Идлиб муж руу давших ажиллагаагаа сэргээсэн байна. 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд эхлүүлсэн давшилтынхаа үеэр Сирийн армийн цэргүүд Идлиб мужийн өмнөд болон зүүн нутгийн 46 сууринг террористуудаас чөлөөлж, 320 хавтгай дөрвөлжин км газар нутгийг хяналтдаа эргүүлэн авжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх