Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2018-Toyota-Tundra-Exterior.jpg

“Toyota” компани шатахууны шахуургын гэмтэлтэй "Toyota” болон “Lexus” брэндийн 700 мянган автомашинаа АНУ-ын зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.

Шатахуун шахуургын гэмтэл нь автомашины хөдөлгүүрийг эвдрэлд хүргэж байна гэж “Toyota” компани мэдэгдсэн байна. Одоогоор энэ асуудлыг шалгаж байгаа бөгөөд асуудал шийдэгдмэгц гуравдугаар сарын дундуур автомашин эзэмшигч нарт цахим шуудангаар мэдэгдэх болжээ.  

Эргүүлэн татах автомашины жагсаалтад 2018-2019 онд үйлдвэрлэгдсэн Lexus LS 500, LC 500, RC 350, RC 300, GS 350, IS 300, ES 350, LX 570, GX 460, RX 350 загварууд болон 2019 онд үйлдвэрлэгдсэн Lexus NX 300, RX 350L, GS 300 загварууд багтжээ. Үүнээс гадна Toyota 4Runner, Camry, Highlander, Land Cruiser, Sequoia, Sienna, Tacoma, Tundra мөн багтсан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх