etoim.mn
photos/9e75588e-f4de-4461-aa91-208c0434ce83.jpg

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь зориулан тус улсын Хууль зүйн яамнаас Өршөөлийн аян өрнүүлж байгаа талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.

2020 оны зургаадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх уг аяны хүрээнд нутаг буцсан иргэдэд Солонгос улсад дахин очих боломжтой гэсэн тодорхойлолт олгох аж. Харин аяны хүрээнд нутаг буцаагүй бол Солонгос улсад нэвтрэх эрхийг бүрмөсөн хаах юм байна.

БНСУ-д гадаадын 380 мянган иргэн хууль бусаар амьдарч байгаа бөгөөд энэ нь тус улсын хөдөлмөрийн зах зээл, тэр дундаа барилгын салбарт ажиллаж буй дотоодын иргэд ажлын байргүй болох эрсдлийг дагуулж эхэлсэн байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх