etoim.mn
photos/minor-rape_1500909582.jpeg

Сүүлийн үед цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг зодож, айлгаж байгаа харгис үйлдлүүдийн талаарх мэдээлэл ар араасаа гарах болсон. Тэгвэл  хэдхэн хоногийн өмнө дөрөвхөн настай хүүхдийг бүтэн өдрийн турш харанхуй өрөөнд түгждэг байсан тохиолдол илэрчээ.

Хэргийг тодруулбал: Энэ сарын 07-ны өдрийн 18:00 цагийн орчимд цагдаагийн дуудлага мэдээллийн төвд иргэнээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн цэцэрлэг хүүхдийг харанхуй өрөөнд бүтэн өдрийн турш түгждэг байсан байна гэх дуудлагыг ирүүлсэн байна. Тус дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тухайн цэцэрлэг дээр очин шалгалт явуулахад тус цэцэрлэгт сурдаг дөрвөн настай Н-г багш нь өглөө эцэг эхээс нь хүлээж авсныхаа дараа бүтэн өдрийн турш харанхуй өрөөнд түгждэг байсан нь тогтоогджээ.  

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус дуудлага мэдээллийг хүүхдийн ар гэрээс өгсөн бөгөөд тэд эхэндээ хүүхдийг нь харанхуй өрөөнд хорьж байгааг мэдээгүй аж. Гэвч хүүхэд нь учир нь ойлгогдохгүй хачин зүйл яриад байхаар нь хүүхдийн эцэг эх нь цэцэрлэг дээр нь очиж уулзсан байна. Тухайн үед цэцэрлэгийн зүгээс ямар нэг асуудал байхгүй гэж хэлсэн ч хүүхдийн ар гэрээс камерийн бичлэг үзэх хүсэлт тавьжээ. Ийнхүү бичлэгийг үзэхэд хохирогч Н-г хоёр өдрийн турш харанхуй өрөөнд түгжсэн болох нь тогтоогдож улмаар цагдаагийн газар хандсан байна.    

Одоогоор тухайн багш яагаад хохирогч Н-г харанхуй өрөөнд хорьдог байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

3
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

bolgoomjil

[202.21.100.210]

2020-01-15 13:20:04

yu bolj bnaa