etoim.mn
photos/a41c72_82562866_578415233000508_4830724076303548416_n_x974.jpg

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр малчдын малын үнийг унагасан, орлогыг багасгасан, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж, дампууруулах хэмжээнд хүргэсэн, БНХАУ-ын эзэдтэй махны үйлдвэрүүдийг дэмжсэн гэсэн үндэслэлээр огцруулах ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангаллтай хэмжээнд өссөн байсан. Нэг төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр унасан байна. Бод мал нэг тус бүрдээ 200 мянган төгрөгөөр унасан байна. Үүний шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд БНХАУ-ын компаниудад олгосон квоттой холбоотой. Манай улс нийт 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс 12 нь л БНХАУ руу мах экспортлох квоттой. Ийм цөөхөн олгож байгаа нь эрэлтийг бий болгож авлига авах шалтгаан болж байна. Бусад компаниуд эдгээр зөвшөөрөлтэй 12 ААН-д нэг кг адууны махан дээр 12 юаний төлбөр төлж мах нийлүүлэх болдог. Зөвшөөрөл олгосон 12 компанийн ес нь БНХАУ-ын эзэнтэй компани, үлдсэн гурав нь сайд, дарга нарынх." гэлээ.

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж малын үнийг унагааж, малчдын орлогыг багасган, БНХАУ-ын эзэдтэй махны үйлдвэрүүдийг дэмжсэн гэсэн үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх