etoim.mn
photos/e3344245d118919dgreat.jpg

Иргэдийг  гудамж талбай, олон нийтийн газраар явж байхад нь хэн нэгэн  "Гар утсаараа нэг яриулаач" "Хүнрүү дохиод өг, хүн дуудах гэсэн юм залгаж өгөөч" гэх мэтээр  гар утсыг нь залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Тодруулбал: Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр БЗД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караоке дотор иргэн Х-н гар утсыг үл таних хүн утсаар яриад өгье гэж хэлээд залилан авсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус хэргийг БЗД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Иймд иргэд та бүхэн таньж мэдэхгүй хүнд гар утсаа өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх