etoim.mn
photos/e3fee4f33041a19ff51728142ffd58cf.jpg

Манай улсын ховор амьтны жагсаалтад багтсан хулан адууг агнасан хэрэг Ховд аймагт гарсныг иргэдийн мэдээллийн тусламжтайгаар илрүүлжээ. 

Тодруулбал: 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт 51 настай эрэгтэй Н гэгч нь ТОЗ-8 маркийн буугаар хулан агнасныг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс иргэдийн мэдээллийн дагуу илрүүлсэн байна. 

Тус хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад багтсан амьтан юм.

Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх