etoim.mn
photos/unnamed (1).webp

Яг одоо Солонгосын цахим хайлтуудыг EXO хамтлагийн гишүүн Чэний мэдээлэл тэргүүлж байна. Тэрээр фэнүүддээ зориулж өөрийн гараараа захидал бичсэн бөгөөд тус захидалдаа үүрд хамт байхыг хүсдэг бүсгүйтэйгээ хуримаа хийхийг хүсч байгаа талаараа мөн удахгүй өөрийгөө аав болох гэж байгаагаа мэдэгдсэн байна. 

Түүнийг ийнхүү фэнүүддээ захидал илгээсэн даруйд интертаймэнтаас нь тус мэдээллийг баталжээ. Тэд Чэн маань маш том шийдвэр гаргасан. Хосууд хуримаа гэр бүл найз нөхдийн дунд хийхийг хүсч байгаа учраас зарим тал дээр та бүхэн ойлгож өгөхийг хүсч байна. Чэн цаашид бидэнтэй хамтран ажиллах болно. Түүнд аз жаргал хүсье гэжээ. Түүнчлэн нитизүүд цахим орчинд түүнийг их зоригтой алхам хийн өөрөө эхэлж фэнүүддээ хэлсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. 

Ингээд та бүхэнд түүний фэнүүддээ хандаж бичсэн захидлыг хүргэе. 

Сайн байна уу, Chen байна. Фэн та бүхэнд хэлэх зүйл байгаа учраас ингээд захиа бичиж байна. Яаж хэлэхээ мэдэхгүй их сандарч айж байгаа ч, тэр их хайрыг өгсөн фэн та бүхэндээ юунаас түрүүнд илэн далангүйгээр хэлэхийг хүсээд, ингээд дутагдалтай ч гэсэн захиа бичиж байна. Надад үүрд хамтдаа байхыг хүсдэг найз эмэгтэй бий. Энэ шийдвэр минь ямар байдлыг үүсгэх бол гэсэн санаа зовнил их байгаа ч, хамтдаа хичээж ирсэн гишүүд, компани, фэн та бүхнийг цочролд оруулахгүйн тулд эртнээс компани болон гишүүдтэйгээ ярилцаж байсан. Тэгэж байсан надад нэгэн ивээл ирсэн. Компани болон гишүүдтэйгээ ярилцаад шийдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж болохооргүй байдал үүсэхэд би ч их тулгамдсан ч энэ ивээл минь надад илүү их хүч болсон. Хэзээ, хаана хэлэхээ бодож байсан ч илүү их цаг авахыг хүсээгүй тул, болгоомжлон зориг гаргалаа. Энэ мэдээг сонсоод чин сэтгэлээсээ баяр хүргэсэн гишүүддээ баярлалаа, дутуу дулимаг надад их хайрыг илгээдэг фэнүүддээ ч баярлалаа. Үргэлж талархсан сэтгэлээ марталгүйгээр, өөрчлөгдөхгүй энэ байрнаасаа хичээж, та бүхний илгээдэг тэр их хайранд хэзээд хариу барих болно. Хэзээд баярлалаа" гэжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх