etoim.mn
photos/587a6c_yusaku_maezava_and_elon_musk_x974.jpg

Японы тэрбумтан Юсакү Маезава нь SpaceX компанийн сарыг тойрон аялах хөлөгт суудал захиалсан анхны хүн болсон юм. Тэрээр өдгөө 44 настай бөгөөд тэрбумтан энэ аялалд хамт явах найз бүсгүй хайж байгаагаа зарлажээ.

Маезавагийн хайж байгаа эмэгтэй нь 20-оос дээш настай, амьдралд хайртай, онцгой хувь хүн байх ёстой гэнэ. Тэрбумтны найз бүсгүйг шалгаруулах ажлыг “Full Moon Lovers” нэртэй реалити шоу болгон Японы AbemaTV стриминг үйлчилгээгээр нийтэд үзүүлэх юм байна.

Шалгарсан бүсгүй нь Маезаватай хамт SpaceX компанийн зохион бүтээсэн Starship хөлгөөр сарыг тойрон аялах юм. Уг хөлөг нь Илон Маскийн сансрын гүнд илгээх хөлгийн эхний загвар бөгөөд цаашдаа Ангарагт хүрэх аялалд ашиглагдах гэнэ.

2018 оны есдүгээр сард Маезава сарны аялалын анхны зорчигч болохоор их хэмжээний мөнгө төлсөн тухай SpaceX компани зарлаж байв.

 

Эх сурвалж: IKON.MN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх