etoim.mn
photos/5bf5129a3f402.jpeg

Сүүлийн үед манхны үнэ өссөн бөгөөд энэ үед орон нутагт малын хулгай гаарч, азаргаар нь адуу хулгайлан нядалж, махны ченжүүдэд зарж борлуулах тохиолдол гарсаар байгаа юм.

Тухайлбал: 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Наран сумын 2-р багт 49 настай иргэн Э-н  үхрийг тус аймгийн харьяат 22 настай эрэгтэй Г хулгайлсаныг мөн тус өдрийн 18:30 цагийн орчимд Онгон сумын 1-р багт 38 настай иргэн Ү-н адууг тус аймгийн харьяат 30 настай эрэгтэй Э хулгайлсаныг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид тус тус илрүүлсэн байна.

Тиймээс малчин иргэдийг өөрсдийн малаа аль болох хариулагагүй орхихгүй байж малын хулгайчдаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Малын хулгайн эсрэг одоо мөрдөгдөж байгаа  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байдаг.

Энэ нь  “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагатай гэж нэг мал хулгайлсан ч хатуу хариуцлага тооцдог байх үзэн шинэчилсэн хуулийн төсөл санаачлан улмаар яг одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх