Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/13(2).jpg

Өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр болсон  УИХ-ын чуулганы үеэр Ж.Батзандан, Л.Болд нар тус хуулийн төсөлд зээлийг тэглэхэд шаардлагатай байгаа 773 тэрбум төгрөгийг ахмадуудад тэгш хүртээх ёстой гэсэн саналыг гаргасан боловч тэдний санал дэмжигдээгүй. Тиймээс тэд Сүхбаатарын талбайд жагсаж энэхүү шийдвэрийг эсэргүүцэх тухайгаа мэдэгдээд байсан юм. 

Тэд хэлсэндээ хүрч Төр засгийнхаа хайрхрамжгүй гаргасан шийдвэрээс болж гомдож, ундууцсан ахмадуудтай хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Жагсагчид ахмадуудаа зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварласан хууль баталж, зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх болсныг эсэргүүцэж өөрсдийн үгээ төрийн өндөрлөгүүдэд хүргэх зорилгоор Төрийн ордныг тойрсон юм. 

Жагсаалын үеэр жагсаал зохион байгуулагчид "Хэдийгээр бид хүсэл зоригоороо нэгдсэн боловч өнөөдрийн жагсаалийг хийх зөвшөөрөл байхгүй.  Бид эмх журамтай байх хэрэгтэй. Төрийн гурван өндөрлөг ажлаа хийж чадахгүй байна. Өнөөдөр ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр банкны луйвар хийх гэж байгаа төрийн гурван өндөрлөгийг хараад ичиж байна. Монголын төрийн тэргүүн Монгол Улсынхаа төлөө байх ёстой. Магадгүй өнөөдөр энэхүү шийдвэрийг УИХ баталж болох юм. Гэхдээ 5 хоногийн дотор Ерөнхийлөгч үүнд хориг тавих эрхтэй байдаг. Хэрэв ахмад настнуудаа ялгавар үзсэн шийдвэрээ батлахыг зөвшөөрөх юм бол бидний таван гишүүн Ерөнхийлөгчийн гэрийн гадаа жагсах болно. Бид ахмадуудаа алагчилж үзэлгүйгээр тус бүрт нь 3 сая төгрөг өгүүлэхийн төлөө тэмцэх болно. Зээлтэй ахмадуудын зээл тэглэгдэж, зээлгүй ахмадууд ваучер нэрийн дор цонхны цаасаас чихэр хүлхүүлэх хэрэггүй. Бидэнд өмнө нь өгч байсан улаан ногоон хуудас, эх орны хишгийн батлаж шиг хоосон цаас хэрэггүй. Бид ахмадуудаа алагчилж сонгуулийн шоу хийхийг эсэргүүцэж байна" гэсэн юм.   

Жагсаалын үеэр ахмадууд УИХ-ын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн гарын үсгээ зурж байсан бөгөөд жагсаал зохион байгуулагчдын зүгээс өдөр бүр энэ мэтээр бидэнтэй санал нийлж байгаа ахмадуудын гарын үсгийг хүлээн авах болно гэлээ.

Бэлгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

11
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

өлзийхутаг

[66.181.161.76]

2020-01-12 16:53:16

demjij baina

Зочин

[202.179.11.46]

2020-01-12 03:30:47