etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийн хийж байна. 

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төсөлд...  

- Зургаан сая төгрөгөөс доош зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлнө. Зургаан саяас дээш зээлтэй бол зөрүүг зээлдэгч өөрөө хариуцна. 

- Цаашид тэтгэврийн зээлийг жилд нэг удаа зургаан сараас дээшгүй хугацаанд олгодог болох

- Зээл аваагүй 194 мянган иргэнд 2021 оны V сард НЭГ САЯ төгрөгийн үнэт цаас олгох гэсэн үндсэн гурван гол асуудлыг зохицуулах хүрээнд хэлэлцэгдэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 1-рт 6 сарын тэтгэврийн зээл авч болно гэж байх шиг байна. Тэгвэл одоо зээлгүй байгаа ахмадууд 6 сарын зээлээ аваад дахин тэглүүлэх боломжтой юу. 2-рт 1 сая төгрөг өгье гэнэ хэзээ өгөх вэ? Гадаа жагсаж байгаа иргэд 2,5-3 сая төгрөг ноогдоно гэж ярьж байна. Нөгөө байгалийн баялгыг тэгш, шударга хүртээх зарчим чинь алдагдаад байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хууль анх орж ирэхдээ өртэй байгаа 230 мянган иргэний асуудлыг хамааруулж шийдэхээр байсан. УИХ-ын гишүүд, намуудаас гарсан саналын дагуу 421 мянган иргэнийг хамруулах ёстой гэсэн учраас гишүүд, намуудын саналыг үндэслэн зээлгүй, зээл авсан ч нас барсан хүмүүсийг ч хамруулсан заалтуудыг оруулсан. Хөдөлмөрч ахмадуудыг сүүлийн 30 жилд хийгээгүй учраас хийж байна. Түүнээс улс төрийн, сонгуулийг урьтан гаргаж байгаа шийдвэр биш. МАН, АН, ШИНЭ нам, О.Баасанхүү, С.Жавхлангийн санал ч туссан. Энд ярьж тохирчихоод гудамжинд гараад ард иргэдийг турхирч болохгүй. 194 ахмадад чихрийн цаас өгөх гэж байна гэж нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэж болохгүй. Гаргасан хуулийг хэрэгжүүлээд явна. УИХ-ын 76 гишүүн энэ танхимд суугаад баталж байгаа хууль. Улс төрийн залгамж халаагаар хэрэгжүүлнэ. Бид өнөөдөр нэг сая төгрөгийн бэлэн мөнгө тараавал эдийн засагт бий болох дарамт ирнэ гэдгийг мэдсээр байж, албаар буруу мэдээлэл тарааж байна. 

Одоо Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй томъёоллоор санал хураалт явуулна. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд 75 гишүүний 43 нь оролцож байна. 

- Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 сарын 31-нээр үлдэгдэлтэй байвал хуульд хамрагдах заалтыг 81.4 хувиар дэмжлээ. 

- Мөн Хуулийн төслийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхийг чуулганд оролцож буй 44 гишүүний 77.3 хувь нь дэмжлээ.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн батлах санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79,5 хувиар дэмснээр хуулийн төсөл батлагдлаа.

 

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх