etoim.mn
photos/ccc2b219f02e3dfd84ca2a9d7ad1d941.jpg

Австралид дэгдэж буй ойн түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 27 болж нэмэгдсэн талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон пүрэв гарагт мэдэгджээ.

Ойрын өдрүүдэд агаарын температур нэмэгдэж, хүчтэй салхи дэгдэх төлөвтэй байгаа тул түймэр улам газар авж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан нүүлгэн шилжүүлэх сэрэмжлүүлгүүдийг анхааралтай сонсохыг холбогдох албаны төлөөлөгчид уриалжээ.

Ойн түймрийн улмаас 2000 гаруй байшин барилга сүйдсэн бөгөөд цаашид нөхцөл байдал улам даамжирч болзошгүй тул дээрх тоон үзүүлэлтүүд улам нэмэгдэх магадлал өндөр байна.

Байгалийн гамшигт үзэгдэл газар авах төлөвтэй байгаатай холбогдуулан Виктория мужийн эрх баригчид онцгой байдлын хугацааг хоёр хоногоор сунгасан бол Шинэ Өмнөд Уэльс мужид тогтоосон долоо хоногийн онцгой байдал дуусаагүй байгаа юм.

Сиднейн их сургуулийн мэргэжилтний тооцоолсноор, ойн түймрийн улмаас орон даяар үхсэн амьтдын тоо толгой нэг тэрбум давсан ажээ. Австралид улирлын чанартай ойн түймэр дэгдэх тохиолдол түгээмэл гардаг боловч энэ оны түймэр урьд байгаагүй өргөн хүрээг хамарсан байна.

"2019 он Австралийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун, хуурай уур амьсгалтай жил байсан" гэж тус улсын Үндэсний цаг уурын агентлаг пүрэв гарагт мэдээлжээ. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ.МН

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх