Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/МАН-ын-бүлэг-810x500.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

- Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар ямар саналд нэгдсэн бол?

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарсан. Нийтдээ 230 мянга иргэн тэтгэврийн зээлтэй байгаа. Эднээс 91 хувь нь 6 сая төгрөгөөс доош зээлтэй байгаа. Тиймээс иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг тэглэнэ. 6 буюу түүнээс доош зээлтэй иргэдийн тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Харин 6 сая төгрөгөөс дээш зээлтэй иргэд үлдэгдэл зээлээ өөрсдөө төлнө. Салхитын мөнгөний ордноос нэг сая төгрөгийн үнэт цаас гаргаж, тэтгэврийн зээл аваагүй иргэдэд олгоно. Нийтдээ 192 мянган иргэн бүрт нэг сая төгрөгийн эрх бүхий үнэт цаас олгож байгаа юм. Салхитын мөнгөний орд эргэлтэд ороод орлого ороод ирэхээр бэлэн бусаар үнэт цаас олгоно гэсэн үг.

- 12 дугаар сард 100 тэрбум төгрөгийн зээл гарсан гэж Ц.Мөнх-Оргил гишүүн хэлсэн. Энэ талаар...?

Өмнөх онуудтай харьцуулахад адил түвшний тэтгэврийн зээл гарсан талаар банкны мэдээлэл авсан. Тэтгэврийн зээл нэг, хоёрдугаар сард  Цагаан сар болох гэж байгаатай холбоотой, мөн сургалтын төлбөр төлөх зорилгоор найм, есдүгээр сард хамгийн өндөр хэмжээтэй гардаг юм байна. 

- Тэтгэврийн зээлийг цаашид олгох уу?

Тэтгэврийнй зээл бол хэрэглээ. Тиймээс иргэддийн тэтгэврийн зээлийг 6 сар хүртэл хугацаагаар олгохоор болж байна.

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх