Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/amarnahbdya.png

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид тавих шаардлага болон санхүүжилт болон тэтгэврийн зээлгүй иргэдийн асуудлаар хуралдлаа. 

Ингээд сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй байхыг намын дарга үүрэг болгосон байна. 2020 оны парламентын сонгуулийг “Мөнгөний үнэргүй сонгууль” болгох бөгөөд нэр дэвшигчид сонгуулийн зардлаа өөрсдөө хариуцах юм байна. 

Харин нэр дэвшигчийг ёс зүй болон ард түмний хүлээлтэд буюу рейтингийг нь үндэслэн тодруулна гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээллээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс нэрээ өгч буй бөгөөд судалгаа явуулсны үндсэн дээр нэр дэвших боломжтой хүмүүсийн жагсаалтыг эхний байдлаар гуравдугаар сард гаргах юм. Мөн намын даргын мэдэгдлээр бол УИХ-ын сонгууль нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн мөнгө, хандив дэмжлэгийг ард түмэн, ААН-үүд авч болохгүй гэсэн. Хуульд заасан хэмжээ буюу иргэн 5 сая, ААН 15 сая төгрөгийн хандивыг авч болно. Хоёрдугаарт ярьсан гол зүйл бол нам ялалт байгуулвал хандив өгсний хэмжээгээр ажил албан тушаал амладаг байдлыг таслан зогсоох чиглэлийг барина гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.21.107.70]

2020-01-09 16:13:32