Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1_1487834.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах зэргээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагад үндэслэн хуулийн төслийг боловсруулсан гэж илтгэлдээ дурдав.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:  Үндсэн хуульд зөвхөн парламентад суудалтай нам төлөөллөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн заалт хатуу ороогүй. Энэ салбар хуулиар зохицуулагдсан. Болж өгвөл бүх намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлдэг тогтолцоонд шилжих хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа.

УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Л.Энх-Амгалан: Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа буюу хамтран тус бүр нэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. гэхдээ энэ заалтыг олон улсын байгууллагуудаас хүний эрхийг зөрчиж байгаа хэлбэр гэж үзээд байгаа. Мөн сонгууль бүрийг онцлогоор нь ялгаагүйгээс гурван түвшний сонгуульд их хэмжээний зардал гарч байгаа бөгөөд хуулийн төсөлд аль болох зохион байгуулалт, зардал багатай байхаар зохицуулж байна. 

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх