etoim.mn
photos/200107234500-iran-plane-crash-exlarge-169.jpg

Украины Боинг-737 онгоц Ираны нутаг дэвсгэрт осолдлоо. Осолдсон Боинг-737 онгоц нийт 176 зорчигчтой явж байсан бөгөөд бүгд амиа алдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Зорчигчдын ихэнх нь Канад хүмүүс байсан бөгөөд онгоцны хэсгүүд 10 км-ийн тойрогт олдсон байна. Осолтой холбогдуулан Украйны Иргэний агаарын тээврийн захирал “Хамгийн сүүлд даваа гарагт техникийн үзлэг шалгалт орсон байсан бөгөөд хөөрөхөөс өмнө техникийн ямар ч доголдол байгаагүй хамгийн туршлагатай баг нислэг үйлдэж байсан” хэмээн мэдэгджээ. 

Мөн Ираны тал зөвшөөрвөл Украйнаас тусгай онгоц нисгэн цогцосуудыг Украйнд авчирна гэдгээ Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. Түүнчлэн Ираны хэвлэлүүдэд онгоцны хар хайрцагуудын нэгийг олсон тухай мэдээлжээ.  Онгоц осолдсоны дараахан 176 зорчигчтой  Боинг-737 онгоц осолдож байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Бичлэг дээр сүүлнээс нь утаа гарч хурдтай унаж байгаа нь харагдах бөгөөд энэ нь Украины Боинг-737 онгоц гэж нүдээр харсан гэрчүүд өгүүлжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх