etoim.mn
photos/hqdefault.jpg

УИХ-ын чуулганаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Тэтгэврийн зээлтэй холбоотой энэ шийдвэрийг Монголын бүх ахмадууд нүдээ бүлтэртэл харж байна. Гэтэл эрх баригч ул төрчид ахмадуудыгаа хохироох шийдвэр гаргах гээд байна. Аль аль тал нь хохирно. Тухайлбал зээл авсан ахмадийн зээлийг тэглэх ч гар дээр нь очих мөнгө байхгүй, эргээд мөнгө зээлэх гэхээр зээл олголтыг нь хаачихсан. Нөгөө талд нь зээл аваагүй нь хохироод дахин зээл авах эрхгүй болж байгаа нь Монгол улсын иргэдийнхээ язгуур эрх ашгийг бид хохироох гээд байна. Тиймээс 750 тэрбум төгрөгөө нийт ахмадууддаа тэгш хуваах зарчмыг барих хэрэгтэй байгаан. Үгүй бол бид тэмцэх болно шүү. 

УИХ-ын Д.Ганболд: ОУВС энэ шийдвэрийг хэрхэн харж байгаа юм бэ? Бонд гэдэг чинь өр шүү дээ. Бид үлйдвэр барих биш, бүтээн байгуулалт хийх бус нийгмийн халамжид зориулж бонд босгож байна. Эргээд энэ бонд чинь Засгийн газрын өр болж ирнэ шүү. Мөн 3 сарын тэтгэврийг хүүгүй өгье гэж яриад байх юм. Үүнийг чинь банкууд дийлэх үү. 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: Ахмадуудын амжиргааны эх үүсвэр болсон тэтгэврийг нь арилжааны банкууд үйлвэрлэл эрхлэх гэж байгаа юм шиг хүүтэй зээлж байгаа нь буруу тогтолцоо юм. Тиймээс энэ хууль гарснаар арилжааны банкны зээлийн буруу тогтолцоог засна гэдгийг ойлгох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Байгалийн баялгыг ард иргэдэд хүртээхийг дэмждэг. Асуух зүйл гэвэл Эрдэнэс МЖГ компани үнэт цаас гаргаад түүнийг нь Монголбанк худалдаж авах юм байна. Гэтэл компанийн тухай хуульд нэг компаниас нэг удаа гаргах үнэт цаасны дээд хэмжээг тогтоосон. Өргөн барьсан хуулийн төсөлд гаргах үнэт цаас нь компанийн тухай хуулид заасан хэмжээнээс хэт өндөр байна. Хоёрт Салхитын мөнгөний орд ашиггүй ажиллах юм бол Эрдэнэс МЖЛ компани эргээд үнэт цаасаа яаж худалдаж авах юм бэ? 

Ажлын хэсэг: Компаниас гаргах нэг удаагийн үнэт цаас нь тухайн компанийн нийт хөрөнгийн 10 хувиас хэтрэхгүй байх заалттай. Үүнийг Банкны тухай хуулиар зохицуулах боломж бий. Өөрөөр хэлбэл Төв банкны тухай хуульд хуульд өөрөөр заагаагүй бол өргөн баригдсан хуульд Монголбанк үнэт цаасыг авч болно гэдэг тусгайлсан заалт оруулсан учраас хууль зөрчихгүй. 

Гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд 41 гишүүн оролцсон бөгөөд 33 гишүүн дэмжлээ. Ингээд “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлгэхээр холбогдох байнгын хороодод хүргүүллээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх