Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. 

уулийн төслийг даваа гарагт өргөн барьсан бөгөөд өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэн босгыг зургаан сая байхад анхаарах чиглэл өгсөн юм. Харин үүний дараа УИХ -ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд дахин ажлын хэсэг ажиллах шаардлагатай гэсэн юм.

Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зээл төлсөн хүмүүсийн асуудлыг яах вэ. Мөн тэтгэврийн зээлийг хаачихсан болохоор 2 сард цагаан сараа хэрхэн тэмдэглэх юм бэ? 

УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг: Тэтгэврийн зээл чинь арилжааны банкны бүтээгдэхүүн шүү дээ. Тиймээс арилжааны банкны бүтээгдэхүүнийг шууд хуулиар шийдэж болохгүй байгаа. Эхний ээлжинд тэтгэврийн зээлийг зогсоочоод дараа нь Монголбанк, арилжааны банкуудтай ярилцаад өөр шийдэл гаргах болно. Өөрөөр хэлбэл 3 сарын хугацаатай хүүгүйгээр тэтгэврээ урьдчилж авдаг системийг бий болгож болно. Тэтгэврийн зээлийг  зогсоох уу гэдгийг энэ хуультай холбож болохгүй. 

УИХ-ын гишүүн О.Батнасан: Эдийн засгийн нөхцөл байдлаас харахад бэлэн мөнгөний зах зээл тэлж өгөхгүй байна. Төрөл бүрийн зээл төлөлт хийгдээд байхаар мөнгөний зах зээл тэлэгдэхгүй байгаа. Ахмадын тэтгэврийг зээлийг 6 сая төгрөгөөр хязгаар тогтоогоод чөлөөлөх хэрэгтэй гэж бодож байгаа. Тиймээс нөгөө талдаа илүү гарах мөнгийг нь зээл аваагүй ахмадууддаа хувааж өгөх хэрэгтэй байх гэж үзэж байна. Харин одоо арилжааны банкууд тэтгэврийн зээл олгож байгаа юу? 

Ажлын хэсэг: Монголбанкны ерөнхийлөгч 1-р сарын 1-ээс тэтгэврийн зээлийг зогсоосон. Одоогоор арилжааны банкуудад тэтгэврийн зээлийг нэмж олгосон гэх зөрчил байхгүй бөгөөд Монголбанкны хяналт, шинжилгээний газраас өдөр тутам хяналт, шалгалт тавьж байгаа. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Монгол улсын тэтгэвэр авч байгаа иргэдийн дийлэнх нь доод түвшингийн тэтгэвэр авч байна. Хамгийн дээд талдаа 3 сая төгрөгийн тэтгэврийг авч байгаа. Гэвч тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөлд зөвхөн зээл авсан иргэдэд үйлчилж байгаа нь бусад ахмадуудаа ялгавлаж, нийгмийн бүхэлд нь талцууллаа. тэгэхээр зээл аваагүй ахмадууд болон зээлийг нь тэглэлтэд дээд хязгаар тавих санал гаргасан гэнэ. Энэ талаар тодорхой мэдээлэл авмаар байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Улсын хэмжээнд 421 мянган ахмад бий. Тэднээс 229 мянган ахмад нь  776 тэрбум төгрөгийн зээл авсан. Хугацаа хэтэрсэн тэтгэврийн зээл  1.1 тэрбум. Ахмадуудын 91 хувь нь 6 сая төгрөгийн, 21400 иргэн 7-30 хүртэлх сая төгрөгийн зээл авсан байна.  Төрийн банк болон Хаан банкнаас 95 хувь нь зээл авсан байгаа. Хуулийн төсөл дээр нэлээн бодож шийдэл гаргах ёстой гэж үзэж байгаа. Цаана нь 192 мянган зээл аваагүй иргэдэд байгалийн баялгаас яаж тэгш хүртээх вэ гэдэг асуудлыг ярилцаад Салхитын мөнгөний ордыг ашиглах явцад бондоос өрийн бичиг гаргаж шийдвэрлэх. Салхитын мөнгөний ордоос орж ирэх орлогоос хүртээнэ гэж гаргалгаа гаргасан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа гэдгийг тодотгоё.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Цагаан сарын өмнө зээл авдаг учраас он гарахаас өмнө зээлээ төлж дуусгадаг юм байна лээ. 300 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг хүмүүс тэтгэврийн зээл авч чаддаггүй гэх юм. Ер нь энэ хуулиас үүдэж нийгэмд тэтгэврийн тогтолцоог буруутгах үзэгдэл даамжирч байна. тиймээс зээл авсан аваагүй гэдэг иргэдийн тоог яг гаргах хэрэгтэй бөгөөд хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг хүн хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ? 

Ажлын хэсэг: 430 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 6 сая хүртэл зээл авах боломжтой. Одоогийн байдлаар  207519 хүн ийм хэмжээний зээл авсан байна. Гишүүнд энэ тоог өгье гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд босгоод түүнийг нь хоёр банканд хийх гэж байна. Энэ хуулийн цаана Хаан болон Төрийн банкны алдагдлыг хаах санаархал явж байна гэж хардаж байна. нөгөө талдаа ахмадуудыг зээл авсан нь хожиж зээл аваагүй нь хохино гэж ахмадуудыг ялгаварлаж байна. Үнэхээр ахмадуудад 750 тэрбум төгрөгийг өгөх гэж байгаа бол бүх ахмадуудад өгөх ёстой. Тэгэхээр 750 тэрбум төгрөгийг тэтгэвэр авч байгаа 301 мянган ахмадад хуваагаад өгөх нэг ахмадад хамгийн багадаа 2 сая төгрөг ноогдохоор байна. Тиймээс ахмадын тэтгэврийг тэглэхийн оронд бүх ахмадууддаа ижил тэнцүү хуваагаад өгчих. 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжиж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх