Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/09efc5b4012b034025d482225b6012c2c2d7d7e6.jpg

Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Хуулийн төслийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулсны дараа асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. 

ХНХ-ын сайд С.Чинзориг, ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Байгалийн баялгийн өгөөж болох Салхитын алт, мөнгөний ордны орлогоос нэг удаа төлөх хуулийн төслийг санаачилсан. НДС-гаас 2019 оны 12 сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авчээ. Тус сангаас тэтгэвэр авч буй иргэний 54.5 хувь нь буюу 220.6 мянган иргэн 757.6 тэрбум төгрөгийн зээлтэй байна. гэлээ. 

Хуулийн төслийг танилцуулсны дараа үг хэлэх гишүүн байгаагүй тул байнгын хорооны гишүүдийг төлөөлж, Байнгын хорооны дарга Д.Оюунхорол чиглэл өгсөн юм.

Тэрбээр, Тэтгэврийн зээлтэй 229 мянган иргэний 91.5 хувь нь 6 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. Тиймээс асуудлыг энэ хүрээнд шийдвэрлэж, Зээл төлөх дээд хязгаарыг 6 сая төгрөгөөр тогтоох, Тэтгэврийн зээлгүй иргэдэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх асуудлыг төсөлдөө тусган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах чиглэл өгсөн юм.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх