Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/sgdhmod.png

ШИНЭ намын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээлийг тэглэх 750 тэрбум төгрөгийг 305 мянган ахмадад тэгш хуваах нь зүйтэй гэсэн санал гаргасныг өнөөдөр тус намын төлөөлөл мэдээлэв. 

ҮАБЗ-өөс Салхитын мөнгөний ордыг барьцаалах замаар бонд гаргаж, 750 тэрбум төгрөгийг ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах зөвлөмж гаргасан гэдгийг мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан: “200 мянган ахмад тэтгэрийн зээлээ тэглүүлээд, 150 гаруй мянган ахмад зээл аваагүйнхээ төлөө хохирох ёсгүй. 12 дугаар сард зохиомол зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн, зарим банканд тэтгэврийн зээлийн зохиомол бичилт хийсэн гэсэн гомдлууд ирж байна. Салхитын мөнгөний ордоос орох 750 тэрбум төгрөгийг бүх ахмадуудад ижил тэгш олгох ёстой. Тэгэхээр нэг өндөр настанд ойролцоогоор 2.5 сая төгрөг оногдохоор байгаа. ШИНЭ нам Үндсэн хуулийнхаа суурь зарчмын хүрээнд ахмадуудыг ялгаварлан гадуурхахгүй, бүх ахмадуудад олгох нь зүйтэй гэсэн саналаа УИХ-д оруулна. Үүний төлөө ШИНЭ нам улс төрийн тэмцэл явуулах болно. Ийм байр суурьтай иргэд байвал бидэнтэй нэгдээрэй" гэв. 

Иргэдийн дийлэнх нь Хаан банканд зээлтэй байдгийг тодотгоод, тус банканд 500 гаруй тэрбум төгрөг шилжүүлж зарим улс төрчид тодорхой хувийг нь хувьчлахаар санаархаж байгаа гэсэн болгоомжлол байгааг тэмлэглэв. Тиймээс Салхитын мөнгөний ордоос гарсан ашгийг шууд иргэдийн дансанд шилжүүлж олгох нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байна гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх